Адал Явдлын бүс

Шангри-Ла Төвийн 3 давхарт, Yummy corner-н дэргэд байрлах Адал явдлын бүс нь таны хүүхдийн идэвхтэй хөдөлгөөн, эрч хүч, энергийг үр дүнтэйгээр зарцуулах, эцэг эх, хүүхдүүд та бүхнийг гэр бүлээрээ цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн хүүхдийн цогц тоглоомын төв юм.

Шангри-Ла Худалдааны Төв дотор байрлах Адал явдлын бүс нь 12 хүртэлх насны хүүхдүүдэд зориулагдсан ба хүүхдийн тоглож наадах, амрах болон танин мэдэхүйн цогц орчинг нэг дор бүрдүүлсэн.

Адал явдлын бүс нь хүүхдийн аюулгүй орчинг хангасан, сэтгэл догдлом, олон төрлийн тоглоом, 5,5 м-ээс 7,3 м өндөр гурван төрлийн гулсуур, авхаалж самбаа шаардсан зам, авиралтын тоглоом, мөн хүүхдийн үдэшлэг, баяр ёслолын тусгай өрөө зэргийг эрхэм эцэг, эх, хүүхдүүд та бүхэнд санал болгож байна.

*Тоглоомын төвд хүрэлцэн ирэхдээ ханцуйтай цамц, өмд, оймстой ирэхээ бүү мартаарай.

/