Үзүүлэлтүүд

Түрээслэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс орчин үеийн ухаалаг шийдлүүдийг суурилуулсан.

Галын аюулгүй байдал

Автомат спринклерийн систем, утаа мэдрэгч, галын шатны утаагүйжүүлэх систем, дотоод зарлан мэдээлэх систем, корридороос утаа зайлуулах систем зэргээр дотоодын болон олон улсын шаардлагын дагуу бүрэн тоноглогдсон. Галын аюулгүй байдлын стандарт нь дотоодын болон олон улсын норм дүрмийн дагуу хийгдсэн


Халаалтын систем

Төвийн шугамд холбогдсон радиаторын халаалт болон агаар хөргөлт, халаалтын системийг хослуулан ашигласан.



Агааржуулалтын систем

Төвлөрсөн агаар хөргөлтийн системтэй бөгөөд үүндээ урьдчилан цэвэршүүлсэн агаарыг ашигладаг. Мөн агаарыг цэвэр агаараар байнга сэлгэх агааржуулалт, салхижуулалтын системийг бүх барилгын хэмжээнд нэвтрүүлсэн.


Цахилгааны материалууд

Төв цахилгаан хангамжийн төхөөрөмжүүдэд хөнгөн цагаан болон зэс кабелиудыг Олон Улсын Цахилгаан Техникийн Хорооны стандартын дагуу ашигласан.



Сүлжээний холболтууд

Өндөр хурдны интернет, IPTV болон IP телефон утасны холболтуудыг суурилуулсан.


/