Спорт Клуб

Таны амарч алжаалаа тайлах болон өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлагуудыг цогцоор нь шийдсэн Шангри-Ла Спорт Клуб нь Шангри-Ла Төвийн 3-5 давхарт байрлаж байна. Тав тухтай бялдаржуулах төв, спиннинг студи, иогийн өрөө болон Спорт клуб дотор байрлах жүүс бар зэрэг нь таны эрч хүчийг сэргээж усан бассейн, уурын саун, жакузи нь таныг их хотын ачааллаас чөлөөлөн алжаалыг тань дээд зэргээр тайлах болно.

Шангри-Ла Спорт клубд таныг эрч хүчээр дүүрэн орчин, өндөр зэрэглэлийн фитнессийн тоног төхөөрөмж, мэргэжлийн багш, дасгалжуулагчид угтан авч эрхэм таны эрүүл мэнд, эрүүл амьдралд үргэлж санаа тавин ажиллах болно.

Манай Спорт клуб нь сүүлийн үеийн, хамгийн шилдэг тоног төхөөрөмж, багшлах эрх бүхий, мэргэшсэн багш, дасгалжуулагч, тусгай фитнессийн хөтөлбөр, харилцагчийн үйлчилгээ болон өөрийн сонголтоор фитнессийн групп ангиудад (Иог, зумба, пилатес, спиннинг, кардио, бокс г.м) хичээллэх боломжийг санал болгодог.

Холбоо барих: 7010-1919

/